Италийн тэнгисийн хүчин 700 гаруй дүрвэгчийг аварчээ

Газар дундын тэнгисийн Тунис улс, Италийн Сициль арлын хоорондох бүсээс Италийн тэнгисийн хүчний хөлөг онгоцууд 700 гаруй цагаач дүрвэгчийг аварсан байна. Италийн тэнгисийн хүчин Ливиэс Италийг зорьж байгаа цагаач дүрвэгчдийг аврах “Аюулгүй тэнгис” ажиллагааг эхлүүлсэн юм.

ital

Өчигдөр энэ ажиллагааны хүрээнд эхний ээлжийн хөлөг онгоц гурван завинд явсан 407 дүрвэгчийг аварсан ч, тэднээс дөрөв нь аль хэдийн амьсгал хураасан байжээ. Үүнээс гадна Италийн тэнгисийн хүчний хоёр хөлөг онгоц мөн аврах ажиллагаа явуулж, гурван завин дээр явсан 324 цагаач дүрвэгчийг аварчээ. Тэнгисийн хүчнийхнийг очиход цагаач дүрвэгчийг суулгасан зургаан хийлдэг завины даац хэтэрч, улмаар нэг завь нь хий алдан, живж эхэлсэн байжээ. Аврагдсан цагаач дүрвэгчид аль орны иргэд болох тухай болон бусад нарийвчилсан мэдээллийг Италийн тэнгисийн хүчин хараахан тодруулаагүй байна. Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын тооцоогоор, энэ он гарснаас хойш Африк, Ойрхи Дорнодын бүс нутгаас 110 гаруй мянган хүн дайн хямрал, өлсгөлөн ядуурлаас дайжин дүрвэж, Грек, Италид хүрч очсон байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Европ тивд хүрэхээр Газар дундын тэнгисийг завиар гаталсан эдгээр цагаач дүрвэгчдийн 400 гаруй нь амь насаа алджээ. Өнгөрсөн сард цаг уурын таагүй нөхцөл байдлаас үүдэн тэнгисийг завиар гаталж, Европт очих цагаач дүрвэгчдийн тоо харьцангүй буурсан юм. Гэсэн хэдий ч 2015 оны нэгдүгээр сартай харьцуулахад энэ оны эхний сард Грект очсон цагаач дүрвэгчдийн тоо ойролцоогоор 40 дахин өссөн дүнтэй байгааг Европын Холбооны хилийн Фронтекс агентлаг мэдээлж байна. Тус агентлагийн мэдээллээс үзэхэд Грекээр дамжин Шенгений хилд нэвтэрсэн цагаач дүрвэгчдийн ихэнх нь Сири, Ирак, Афганистаны иргэд байгаа аж.

Харин Италиар дамжин өнгөрч байгаа дүрвэгчдийн дийлэнх нь Нигерийн иргэд байгаа юм. Европын холбоонд нүүрлэсэн дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэхийн тулд Европын холбооны бонд гаргах замаар хамтарсан сан байгуулах, Шенгений гадаад хилийг зохицуулах нэгдсэн бодлого боловсруулахыг Италийн эрх баригчид уриалж байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …