Кардашьяныхан монгол хурганы арьсыг сурталчилав

11

Рэппер Канье Уэст Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр “Yeezy” брэндийнхээ шинэ цуглуулгыг танилцуулсан билээ. Түүний загварын шоунд дэлхийн шилдэг моделиуд оролцсон ба олны танил алдартнууд хүрэлцэн ирсэн байна. Канье Уэстын загварын шоуны онцлох модель нь Наоми Кэмпбелл байжээ. Энэхүү шоунд ирэхдээ Кардашьяны гэр бүлийнхний өмссөн цагаан хурганы арьсан хүрэм олны анхаарлыг татсан юм. АНУ-ын шоу ертөнцийн хамгийн алдарт бүсгүйчүүдийн гангарсан арьсан хүрмийг “Balmain” загварын ордны ерөнхий дизайнер Оливье Рустен урлажээ. Загварын сэтгүүлүүдэд бичсэнээр эдгээр хүрмийг монгол хурганы арьсаар урласан аж. Дашрамд өгүүлэхэд, хурганы арьсан хувцас энэ жилийн загварын трендэд багтсан байна. Тухайлбал, Анна Суй, Шарлотта Сионе, Матью Вильямсон нарын дизайнер шинэ цуглуулгадаа хурганы арьс ашиглажээ.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …