Монгол тэр дундаа Улаанбаатар хот олон улсын нисэх буудлын ойролцоох “Буянт-Ухаа” спорт цогцолборт гуравдугаар сарын 6-8-нд Уул уурхайн тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн худалдаа болно гэж Буриадын сайтад мэдээлжээ. Үзэсгэлэнд Хятад, ОХУ, АНУ, Их Британи, Герман, Швед, Нидерланд, Австрали, Чех, Япон, Казахстан, Беларус, Франц, Турк, Өмнөд Солонгос гэсэн 15 орны 120 компани оролцох бөгөөд өөрсдийн бүтээлүүдээ танилцуулах юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр дан ганц уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд техник, механизмаас гэлтгүй түлш, тосолгооны материал, шинэ загварын кабель, гэрэлтүүлгийн систем зэрэг бусад дагалдах хэрэгслүүдийг танилцуулах болох аж.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

