Камбожид тэсрэх бөмбөг илрүүлэхэд харх ашигладаг

Хархыг ийнхүү лабораторийн судалгаанд ашиглаж, агаарын бохирдлын бас нэг сөрөг нөлөөг эрдэмтэд тодруулсан бол Камбожид харин тэс өөр зориулалтаар харх ашиглаж байгаа тухай мэдээ “Ассошиэйтед Пресс” агентлагт ирсэн байна. Камбожийн иргэний дайн болон Камбож, Вьетнамын дайны үеэр тэсрээгүй үлдсэн 6 сая орчим мина Камбожийн хөрсөнд булаатай хэвээр байна. Эдгээр миныг илрүүлж, устгахын тулд Камбожид ухаалаг, мөн үнэрч чадвараараа гайхагддаг хархыг мина илрүүлэхэд сурган, ашиглаж эхэлжээ.

Хархны үнэрлэх чадвараас гадна бас нэг хүчин зүйл энэ амьтныг мина илрүүлэх ажилд сургахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь хархны жин юм. Ердөө 1 кг орчим жинтэй хархнууд хүнд жингээр дарахад идэвхжихээр хийгдсэн миныг илрүүлэхэд тун тохиромжтой амьтад юм байна. Эдгээр харх аль хэдийнэ 2 га талбайн миныг бүрэн цэвэрлэсэн байна.

Албаныхны хэлж байгаагаар хархнууд 200 шоо метр талбайн миныг бүрэн илрүүлэхэд 20-25 минут л зарцуулдаг бол хүмүүс дайчлах, эсвэл металл илрүүлэгч ашигласан тохиолдолд мөн ижил талбайг минаас бүрэн цэвэрлэхэд 2-3 өдөр шаардагддаг юм. Бас эдгээр хархыг самар, гадил жимс зэрэг дуртай хүнсээр нь цалинжуулахад л хангалттай. Иймээс хархыг мина илрүүлэхэд ашиглах нь тун оновчтой шийдэл гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өдөрт 3 цагаар 7 хоногийн 6 өдөр мина илрүүлэх ажилд зүтгэж байгаа эдгээр харх Камбожийн газар нутгийг минээс чөлөөлөхөд чамгүй үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …