439-р хорих ангийн эмнэлэгт анхааруулга өгчээ

Булган аймгийн Прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ШШГЕГ-ын харьяа онцгой дэглэмтэй хорих 439 дүгээр ангийн эмнэлгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Тус хорих ангийн эмнэлэг нь зургаан ортой, нэг их эмч, дөрвөн сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд он гарсаар нийт 11 ялтан хэвтэн эмчлүүлсэн байна.

Шалгалтаар хорих ангийн эмнэлгийн үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангахгүй байгааг тогтоожээ. Иймд Хорих 439 дүгээр ангийг ялтны эрхийг хамгаалахтай холбоотой Олон улсын гэрээ конвенцын заалтыг хэрэгжүүлэх, ялтнуудад эмнэлгийн үйлчилгээ явуулахдаа эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, ялтнуудын эрхээ эдлэх боломжоор хангахыг анхааруулсан байна.

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …