280 саяын өртөгтэй “Усан хөшгийг” хэн захиалав

145689234356d669b7a5f8f

Өнгөрсөн зун  Арслантай гүүрэнд нээлтээ хийсэн цагаасаа л нэлээд хэл ам дагуулж олны дургүйцлийг төрүүлээд байсан 70 саяын өртөгтэй “Усан хөшиг” долоо хонолгүй эвдэрч олон нийтийн дүргүйг хүргэж байсан.

Уг зорилго нь нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах Арслантай гүүрний гэрэлтдэг “усан хөшиг” одоо хаан байна вэ?  “Хан урсгал” ХХК-ийнхан гүйцэтгэж гурван жилийн баталгаа өгсөн гэдэг.

Яг ийм  “усан хөшиг” шиг дөрвөн ч бүтээн байгуулалт нийслэлийн 280 саяар босох тухай яригдаж байна гэнэ цаана чинь. Хөрсний усыг тусгайлан бэлдсэн цоргоор буцаж гол руу гоожуулах системтэй гэх боловч долоо хонолгүй усан оргилуурынх нь ус нь цацрахаа больсон байдаг. 

Эдийн засгийн хүнд үед ард түмэн амандаа хийх хоолгүй, гараад хийх ажил олдохгүй амьдрах уу, эс амьдрах уу дээрээ тулаад буй энэ цаг үед 70 саяыг дөрвөөр  үржүүлсэн хэмжээний мөнгө хэний халаасанд орох гэж байгаа бол гэх хардалт төрүүлж байна.

Усан ориглуур хийнэ гээд 70 саяыг халаасласан этгээдүүдийн хийсэн ажлын үр дүнг ард түмэн нүдээ нээгээд харчихсан байгаа. Нийслэлийн захирагчийн алба хариуцан ажиллах дөрвөн гүүрний “Усан хөшиг”-хийх ажлын хэсэг хэдийн байгуулагдаад ажлаа мөд эхлэх гэнэ. Бодвол АСЕМ-д зориулсан бүтээн байгуулалтын нэг биз.

АСЕМ-дөхөж байна “Шинэ халаадаа өмсөцгөө, ширээнийхээ бүтээлгийг бүтээцгээ” гэдэг холгүй болж байх шиг байна цаадуул чинь. АСЕМ-ийн нэрийдлээр ард түмнийхээ нүдийг хуурч ахиухан мөнгө цохих гэсэн бүтэлгүй ажлынхан нэг энэ юм.   Сонсголон, Яармаг, Энхтайваны болон Маршалын гүүрэнд “Усан хөшиг”- хийх зайлшгүй шаардлагайтай байгаа бол өнгөрсөн жилийнхээ алдааг давтахгүй, үзэх, харах зүйл ихтэй шинэлэг зүйл хийгээсэй гэж итгэж хүлээхээс өөр сонголтгүй болсон бид.

Хэрвээ уншигч та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн жил Арслантай гүүрэнд хийсэн усан оргилуурын хажууд нарлаад тоглож наадах талбай байтугай, тухлаад суучих ганц сандал ч үгүй өнгө муутайхан дүр зураг сэтгэлд бууж байна. Уг нь үнэхээр хотын тохижилтод анхаарч усан хөшиг хийж байгаа бол наандаж гүүрээ шинэчилж будаад, ойролцоох талбайд нь сүүдрэвч тавьж хэдэн сандал ч гэсэн байрлуулсан бол оюутан залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг газар болох байсан биз.

Гэтэл 70 сая бүү хэл долоон саяын хөрөнгө оруулалт орсон уу гэхээр дүр зураг харагдсан шүү дээ. Уг нь гүйцэтгэгч компани нь Сөүлийн Вапро голын гүүрэнд байрлах усан хөшгийг дуурайлган хийхээр төлөвлөсөн байдаг. Гэвч дуурайх нь байтугай хүний урманд дөхөж ч очоогүй. Дэмий л иргэдийг бухимдуулж, татвар төлөгчдийн халаасны мөнгөнөөс “хумсалсан” төдий ажил болсон.

Энэ удаад 280 сая төгрөгөөр Сөүлийн Вапро голын гүүрэнд байрлах усан хөшигтэй адилхан биш юм аа гэхэд ядаж жаахан ч гэсэн дөхүүлсэн зүйл хийх болтугай. Зайсан, Нисэх хооронд дарга нар явдаг замаа л тохижуулаад мөнгө цацаад байдаг. Гэтэл захын хороололын иргэд чинь хоногийн хоолгүй ядарч байгааг мэдэх сөхөө эрхэм төрийн албатуудад байна уу.

Х.Баяр-Угтах

 Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …