ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр Туркын хамтын ажиллагааны байгууллагын даргатай уулзалт хийлээ

12821624_1000201106717641_2178027994120153156_nБНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн /ТИКА/ Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулалтын газрын даргаар ноён Вэйсэл Чифтжид томилогдсон явдалд ШӨХТГ-ны дарга Д.Мөнхтөр чин сэтгэлийн баяр хүргэж, албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр орны уламжлалт ах дүүгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг цохон тэмдэглээд, цаашид энэхүү харилцааг улам илүү хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
ТИКА-ын зүгээс Монгол орны хөгжилд тэр дундаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааны цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулж, тодорхой төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд ТИКА-н Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулалтын газрын дарга ноён Вэйсэл Чифтжи ШӨХТГ-т айлчилж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

ШӨХТГ

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …