Цасан шуурга бүгдийг “шалгалаа”

Энэ сарын 4-ний өдөр болсон цасан шуурга тус суманд 12 цагийн турш үргэлжилсэн бөгөөд цаг агаарын цочир үзэгдлээс болж сумын цахилгаан, мобикомын сүлжээ 24 цагийн турш тасарч, айлуудын хашаа, гэр, байшингийн нөмөр газарт 50-1 метр цас хунгарлаж, хөдөөд бууц, хот цасанд дарагдаж, олон тооны мал хорогджээ. Түүнчлэн отроор яваад сумруугаа нүүж ирж байсан малчдын мал тарж алга болсон, адуу, үхэр уруудсан байна.

Онцгой байдлын дэд дарга яаралтай арга хэмжээнүүдийг авч хөдөөгийн малчдын хот, хороог цэвэрлэх тусламжийн багийг гаргах зөвлөмжийг сумын онцгой комисст өгсөн аж.

24 цагийн шуурганд хот айл дарагдсан. Мал ахуйгаа алдсан, цасанд боогдсон гээд маш сөрөг үр дагавартай байлаа.  Энэ шуурга маш их эрсдэл дагуулсан, хүний аминд хүрсэн шуурга байлаа.

Эх сурвалж: ОБАлба

Санал болгох мэдээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.08.31/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын …