Дээрэм хийгээд эцэстээ бүгд баригдав

Банк, ломбард, шатахуун түгээх станц, дэлгүүр хоршоо гэх мэт бэлэн мөнгө эргэлдэж байдаг объектууд дээрмийн халдлагад өртөх хэрэг нийслэл хотод байтугай орон нутагт ч гарч эхлэв. Гэвч “Нийгмийн байдал, эдийн засгийн хямралтай энэ үед иргэд чинь ингэж л амьдарч байна, дээрэм хийж, муусайн банкуудыг хоосолсон нь зөв, битгий баригдаасай” хэмээн энэ хүнд гэмт хэргийг өөгшүүлэн дэмжих хандлага олон нийтийн сүлжээгээр давамгайлах болсон нь залууст энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болох юм байна гэсэн сэдэл өгч байгааг албаны хүмүүс онцгойлон анхааруулж байна. Болохгүй зүйл болохгүй л байдаг. Эцэстээ гэмт этгээдүүд бүгд баригддаг гэдгийг олон нийтийн дунд дуулиан тарьсан дээрмийн хэргүүдийн цөөн жишээнээс харж болно. Тиймээс ийм ахархан бодолд хөтлөгдөн, үлдсэн насаа шоронд өнгөрөөх тэнэг үйлдэл бүү хийгээсэй гэж залуустаа сэрэмжүүлэх үүднээс дараахь цөөн жишээг дурьдав.

БАРИГДСАН

Өнгөрсөн 12-р сард Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 500 орчим сая төгрөг дээрэмдсэн гэмт этгээдүүдийг 24 цагийн дотор баривчилсан. Тэд дээрэм үйлдэхдээ ашигласан приус маркийн автомашиндаа 394 саяыг нь, ломбарданд тавьсан автомашиндаа 30 саяыг нь нуусан байсныг цагдаагийн байгуулага мөнгийг хураан авч, банкинд хүлээлгэн өгч хохиролгүй болгосон байдаг.

БАРИГДСАН

Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрлах 97-р сургуулийн хажуугийн “Төрийн банк”-д буутай хүн халдаж дээрэмдсэн хэрэг гарлаа. Тодруулбал, “Төрийн банк”-ны салбараас Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат, 30 настай, эрэгтэй Г гэгч нь бусадтай бүлэглэн галт зэвсгээр айлган сүрдүүлж, 2.000.000 төгрөг дээрэмдсэн хэргийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь таслан зогсоож чадсан юм. Одоо хэргийг нь тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

БАРИГДСАН

Төв аймгийн “Аргалант сумын “Сод монгол” ШТС-ийг дээрэмдсэн хэрэг энэ сарын 07-нд гарсан. Тодруулбал, жижиг цагаан автомашинтай таван залуу түгээгчийг нь зодож, орлогын 300 гаруй мянган төгрөг, гар утсыг дээрэмдээд зугтсаныг улсын хэмжээнд зарлан мэдээллэж, тус автомашиныг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд саатуулан, гэмт хэрэг үйлдсэн 21 настай эрэгтэй Д, Б, О, Г,18 настай эрэгтэй Ч нарыг дайчлан баривчилж, шалгаж эхэлжээ.

үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …