Интерполоор дахин хоёр монгол иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ

Интерполоор Монгол Улсын 11 иргэнийг эрэн сурвалжилж байсан. Тэгвэл дахин хоёр иргэнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тодруулбал, Булган Отгон овогт Элбэгжаргалыг эрэн сурвалжилж эхэлжээ. 1991 онд төрсөн өдгөө 24 настай Элбэгжаргал нь хулгайн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа бол Улаанбаатар хотын уугуул 1976 онд төрсөн өдгөө 39 настай Балаасүрэн овогтой Нарантуяаг мөн Интерполоор хайж эхэлжээ.

Ийнхүү Монгол Улсын 13 иргэн Интерполоор эрэн сурвалжлагдаж эхэллээ.


Эх сурвалж: zaluu.com

 

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …