Машин хулгайлдаг этгээдийг баривчлав

Орхон аймгийн харьяат 1989 онд төрсөн З гэгч нь Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс автомашин хулгайлсан хэргээр баригдаж, одоо шалгагдаж байна. Уг этгээд нь одоогоор хоёр машин, орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээгээд байгаа юм байна.

Тэрбээр өмнө нь мөн л хоёр удаа автомашин хулгайлан цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ оргон зайлж байсан бөгөөд хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байжээ. Тиймээс ийм этгээдүүдээс сэрэмжилж, тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй, асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …