49 настай Н гэгчийг онц хэрцгийгээр хөнөөж шуудайд хийсэн байжээ

-ЭМЭГТЭЙГ ХАРДАЛТЫН УЛМААС ХӨНӨӨЖ, ЦОГЦСЫГ НЬ
ШУУДАЙД ХИЙСЭН БАЙЖЭЭ-

Өнгөрсөн өдрүүдэд нийслэл болон орон нутагт хэд хэдэн онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдэж, цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Төв аймгийн “Аргалант сумын “Сод Монгол” ШТС-ийг таван залуу дээрэмдэн зугтсан хэрэг гарсны маргааш буугаар зэвсэглэсэн хоёр этгээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн ломбардад орж, буун дуу гарган дээрэм хийв. Үүнтэй зэрэгцэн хучлагатай машин дотроос хоёр хүний цогцос олдож, Төрийн банкны салбарт буутай этгээдүүд халдаж, хоёр сая төгрөг дээрэмдсэн билээ.

14461625355632b067b71f5

Дээрх онц ноцтой гэмт хэргүүдтэй зэрэгцэн хардалт, хүчирхийллийн улмаас хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллэлээ. Уг хэрэг өнгөрсөн ням гариг буюу энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт үйлдэгджээ. Орон сууцны нэг давхарт байрлах гутал засварын газар нас барсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгуулагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд хохирогч болох Чингэлтэй дүүргийн 15-р хороонд оршин суух, 49 настай, эмэгтэй Н гэгчийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөгөөд, шуудайнд хийж тавьсан байжээ.

Энэхүү хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг хэрэг гарсны маргааш буюу өнгөрсөн даваа гаригт баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар талийгаач эмэгтэй сэжигтэн залуутай эртнээс танил, уулзаж учирдаг, хамтран амьдрах хэмжээний дотно харьцаатай байсан аж. Тэрээр хардалт сэрдэлтийн улмаас ийнхүү амийг нь онц хэрцгийгээр хөнөөснөө мэдүүлжээ. Дээрх хэргүүдийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Мэдээ.мн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …