Фэйсвүүкийн Надад туслаач группт ийм нэгэн захидал /пост/ иржээ.
2012 онд гэртээ цоожлон бүтэн гурван цагийн турш сур 3 давхарлаж барьж байгаад зодсон. Тэр үед босож чадахгүй гэртээ хэвтэрт арав хоног байсан. Ингэж зодоход нь би өмнө нь зодуулаад хөл маань хугарсан дөнгөж бороолоод байж байсан. цагдаад хандах гэхээр чамайг ах дүү үр хүүхэдтэй чин алж дуусгана гэнэ тэрнээс нь айгаад ах дүү нараасаа нуугаад өдий хүрч байна. Жирэмсэн өнөө маргаашгүй төрөх гээд байж байхад хүртэл чамайг гэдсэнд байгаа хүүхэдтэй чинь ална гээд хүүхдийг чинь шахаж гаргалаа гээд гэдсэн дээр дарж толгой түрүүгүй нүддэг байлаа энэнээс цааш бичиж чадахгүй нь энэ балмад үйлдэлийг бичихэд гар минь чичирч бодохоос гомдож нулимс урсаад цааш нь бичиж чадахгүй нээ.Ээж дүү нарынхаа дэргэд хүртэл үсдэж унагаад дээрээс дэвслээд зодно нөгөөдүүл нь юу ч хэлэхгүй айгаад хараал байжийн. Зодох шалтгаан нь чи манай ах дүү нараар хүүхдээ харууллаа танай ах дүү нар хардаггүй ч гэх шиг …. энэ мэтээр.. Би уг нь ингэтлээ хүн зодуулах буруу зүйл огт хийдэггүй л юмсан ажил гэр хоёрын дунд үр хүүхдүүдийнхээ төлөө амьдралаа залгуулаал явж байгаа эмэгтэй. Хүн харахад нэг л томоотой хүн баг өмссөн ийм л яргачинтай нэг гэрт айдас хүйдэстэй амьдарч байна. Та нар надад зөвлөөч яах ёстой вэ?
Эх сурвалж: https://www.facebook.com/nadad.tuslaach.39