Өнөөдөр болох үйл явдал

7aa2ef3b19886030original09.00 цагт: Сургуулийн өмнөх насны боловсролын асуудал, шийдэл” сэлэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн В байранд эхэлнэ. Утас: 88045336


09.00 цагт: “Ногоон хот байгуулалтын форум” Blue Sky цамхагын Даймонд танхимд болно. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, салбарын хөгжлийнстратеги, Ногоон хот-Ногоон барилга, Хот байгуулалтын салбарын хөгжил гэсэн 3 сэдвийн хүрээнд холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгнө. Утас: 88008075


10.00 цагт: Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг харуулсан, ховор сонин үзмэр бүхий “Монгол анагаах ухааны музейн үзвэрт танхим”-ын нээлт АШУҮИС-ын Монгол Анагаах ухааны институтэд болно. Утас: 99717236


11.00 цагт: Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 21 аймгийн удирдлагуудтай хийх цахим хурал “Дүнжингарав” дахь “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д болно. Арга хэмжээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд болон албаны бусад хүмүүс оролцоно.


11.00 цагт: ЭМСЯ, Япон Улсын Сисмекс корпорацитай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Гэрээнд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Япон улсын Сисмекс корпорацийн захирал Масаёши Хаяши нар гарын үсэг зурна. Утас: 86885060, 99991633


11.00 цагт: Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монголын цэргийн өдрийг угтсан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” арга хэмжээ Тусгаар тогтнолын талбайд болно. Утас: 99716650


11.00 цагт: Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлогтой өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор Туркийн элчин сайдаас үзүүлж буй тусламжийг гардуулах арга хэмжээ Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд, 15:00 цагаас СХД-ийн ЗДТГ-ын байранд болно.


11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын III байрны 320 тоотод /хуучнаар статистикийн хорооны байр/ болно. Утас: 261502, 99023258


11.30 цагт: Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол Улсад “Хурандаа” цол бий болсоны 80 жилийн ойг тохиолдуулан “Монгол хурандаа” нийгэмлэгээс нийслэлийнБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах хурандаа цолтонуудад хүндэтгэл үзүүлэх “Одонгоо зүүцгэе” сэдэвт цэнгүүн Бөхийн өргөөнд болно. Утас: 91914294, 99277999, 99725970


11.30 цагт: Хэрэглэгчийн 25 жилийн ойн хүрээнд хийгдэх томоохон ажлуудын талаарх хэвлэлийн бага хурал ШӨХТГ-ын хурлын зааланд болно.


12.00 цагт: “Монголын төмөр замын барилгачдын нэгдсэн холбоо” ТББ, “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” ТББ, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтанд оролцсон үндэсний 13 компани хамтран “Монголын төрд итгэн бүтээн байгуулалтын ажилд оролцсон аж ахуй нэгж хохирох ёстой юу?” сэдвээр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.


12.00 цагт: Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ-ын тэргүүн Х.Бээжинг Эрүүгийн хуулийн 181.3-р зүйл анги буюу “Танхайрах хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол 5-аас дээш 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шиийтгэнэ” гэсэн зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа талаар Нийтийн эрхийг хамгаалах төвийн хурлын танхим буюу Найман шарга захын Капитал банктай байрны 7 давхар 703 тоотод мэдээлэл хийнэ.


12.00 цагт: “Canon Photo Contest” гэрэл зургийн цуврал уралдааны 35 шилдэг зурагчид болон мэргэжлийн гэрэл зурагчин эрхмүүд оролцох Canon–Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Хүннү Молл галлерейд болно.


12.30 цагт: Хэнтий аймгийн Дархан сумын засаг даргын орлогч Г.Батболд махны үнэ, хотын төвлөрөл, сүргийн бүтэц ба ямааны өсөлт, малын хөлийн татвар, сонгуульд нэр дэвшилтийн дэнчин буюу авлига, Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлуудаар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.


15.00 цагт: “Биотехнологи-Өрхийн аж ахуйн үр ашиг”, “Органик өрхийн аж ахуйн тариалан” зэрэг сэдвүүдээр явагдах органик тариалангын сургалт Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын хурлын зааланд эхэлнэ. Утас: 99116763, 94707696


17.00 цагт: Ардчилсан намын Бодлогын зөвлөлөөс зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож, “Аж үйлдвэр ба Эдийн засгийн өсөлт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Утас: 77241206, 77241206

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …