Японы зүүн хойд мужуудад 2011 оны гуравдугаар сарын 11-нд хүчтэй цунами болсон. Цунамигийн улмаас 200 мянга гаруй хүн орон гэргүй болж, өнөөдрийг хүртэл 170 мянган хүн хорогдох байр болон нийтийн байранд амьдарч байна. Тухайн үед эргийн орчимд 10 метр гаруй өндөр цунами үүсч, 12 мужийн 15894 хүн амиа алдаж, 2561 хүн сураггүй алга болсон юм.
Япончууд цунами үүссэн цаг буюу 2.46 цагт гэрэлт зул хөөргөж, амиа алдагсдыг дурссан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус улсын Сэргээн босгох үндэсний агентлаг гамшгийн үеэр сүйдсэн бүс нутгийг өнөөг хүртэл сэргээн засварласаар байна.
Засгийн газар гамшгаас урьдчилан сэргийлэх үүднээс хиймэл арал бий болгосон ч иргэдийг аварч чадаагүй билээ.
Б.Дэлгэрцэцэг