Хэрэглэгчийн хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ

12834721_567132153450345_1753584961_nОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Олон улсын хэрэглэгчийн байгууллага нь (ОУХБ) ашгийн бус, бие даасан, эрх мэдэл бүхий дэлхий нийтийн дуу хоолойг хэрэглэгчдэд хүргэдэг дэлхийн холбоо бөгөөд Английн Лондон хотод байрладаг. Тус байгууллага 1960 оны 4-р сарын 1-нд байгуулагдсан, одоогийн байдлаар дэлхийн 120 улс орны 240 орчим гишүүн байгууллагатай бөгөөд олон улсын хэмжээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийг хүчтэй бий болгон ажиллаж байна. ОУХБ-ын дэлхий даяар хийж буй хэрэглэгчийн эрхийг хамгаалах кампанит ажил нь корпорациудын үйл ажиллагаанд хариуцлагатай хандаж, хэрэглэгч ямар нэгэн байдлаар хохирох, хэрэглэгчийн эрх зөрчигдөх, хэрэглэгчид аюул занал учрах зэрэг үйл ажиллагааны эсрэг бодлого барих зэргээр дэлхийд хоточ нохойн үүргийг гүйцэтгэдэг байна.

МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЛЭГЧИЙН ХӨДӨЛГӨӨН ҮҮССЭНИЙ 25 ЖИЛИЙН ОЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

1992 онд Монгол улсын Засгийн газар Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейгаас сайшаан дэмжиж “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар 2003 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн үндэс суурь тавигдсан юм. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг өмнө нь Засгийн газрын тухай Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбоо болон орон нутгийн нийгэмлэгүүд хариуцан ажиллаж ирсэн байдаг.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага нь хэрэглэгчийн эрх хөндөгдсөн маргаан, гомдлыг Мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг холбогдох төрийн байгууллагад уламжлан, тухай бүр хамтран ажиллаж мөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс хэрэглэгчдэд ээлтэй байдлыг бүрдүүлэхэд нөлөөлөх урамшууллын ажлыг зохион байгуулж ирсний үр дүнд хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж, зах зээлийг шударга өрсөлдөөнтэй байлгахад зохих дэмжлэг болж иржээ.

Улмаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд 1995, 1997, 2002, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2003 онд шинэчлэн найруулж, 2008 онд нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн хэрэгжилтийг хангах гол чиг үүргийг төрийн бус байгууллага хариуцан ажиллаж байсныг өөрчилж хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага байхаар шинээр тусгаж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газар ханган ажиллаж байна.

Энэ жилийн хувьд Хэрэглэгчийн хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай давхцаж байгаагаараа онцлогтой юм.

АНТИБИОТИКООР ТЭЖЭЭСЭН МАЛ, АМЬТНЫ ГАРАЛТАЙ МАХЫГ ХООЛОНД ХЭРЭГЛЭХИЙГ ЗОГСООЦГООЁ

Дэлхийн Хэрэглэгчийн Өдрийг тохиолдуулан энэ жилийг Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас дэлхийн сүлжээ ресторануудад хандан антибиотикоор тэжээсэн мал, амьтны гаралтай махыг хоолонд хэрэглэхийг зогсоох уриалгыг гаргаж байна.

Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн салбарт нүүрлээд байгаа томоохон аюулын нэг нь антибиотикийн дасал юм. Дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа антибиотикийн тал орчим хувийг хөдөө аж ахуй, тэр дундаа фермерийн мал, амьтаныг эмчлэх бус, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өсөлтийг хурдасгах зорилгоор ашиглаж байна. Иймд   хүн амын антибиотикийн хэт их хэрэглээг зогсоох, түүнийг орлох шинэ төрлийн  эм, эмийн бүтээгдхүүн үйлдвэрлэлийг дэмжих, фермерийн аж ахуйд өөрчлөлт, шинэчлэлт хийх  асуудал дэлхий нийтэд зайлшгүй  шийдвэрлэх тулгамдсан асуудал болж байна.

Уг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хууль, журам батлахаас илүүтэйгээр Дэлхийг хамарсан түгээлт, нийлүүлэлтийн сүлжээтэй үндэстэн дамнасан томоохон ресторануудын оролцоотойгоор уг өөрчлөлтийг эхлүүлэх нь илүү хүчтэй үр нөлөөг үзүүлнэ гэж тооцож байгаа юм.

ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДРИЙГ ЧИНГИСИЙН ТАЛБАЙ ДЭЭР ТЭМДЭГЛЭЛЭЭ

1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 31 дахь жилдээ тэмдэглэж байна.

Та, бид бүгдээрээ хэрэглэгч бөгөөд эрүүл, аюулгүй, шаардлага хангах бараа бүтээгдэхүүн хэрэглэх, сонгох эрхтэй билээ.

2012 оноос эхлэн “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалья” “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ жил Антибитокийн цэснээсээ хасья уриан дор нэгдэж байна.

Монгол улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шадар сайдын зүгээс энэ өдрийг өөрийн харьяаны   Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газруудтай хамтран Чингисийн талбай дээр тэмдэглэхээр болсон бөгөөд мөн уг үйл ажиллагаанд төр болон төрийн бус байгууллагууд оролцож иргэд хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээг зохион байгуулна.

  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
  • Оюуны өмчийн газар
  • Стандартчилал, хэмжил зүйн газар
  • Худалдан авах ажиллагааны газар
  • Эрүүл мэнд, спортын яам
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  • Гааль татварын ерөнхий газар
  • Онцгой байдлын ерөнхий газар
  • Нийгмийн халамж үйлчилгээний газар
  • Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
  • Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
  • Ус сувгийн удирдах газар
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ОСНААУГ
  • Пицца хат
  • Микс пицца
  • Мах макет
  • СБД-ийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс,Мэргэжлийн хяналтын хэлтэс
  • СБД-ийн Татварын хэлтэс
  • Орон сууцны контор, СӨХ
  • Монгол Эм Импекс Концерн ХХК
  • Сүхбаатар дүүргийн ЭМН
  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид
  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид
  • СБД-ийн Хөдөлмөрийн хэлтэс, ЖДҮ-ийг дэмжих төв
  • Нийслэлийн ХЭАХН
  • МХЭАХНҮХ

ШӨХТГ-ын хэвлэл мэдээллийн алба 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …