Б.Насанбаяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

maxresdefault (2)Хэд хоногийн турш хэвлэлийн “гол бай” болоод байсан Боловсрол Соёл, шинжлэх ухааны яамны Стратеги, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр дөнгөж сая албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Энэ шийдвэрийг гаргахад гадны нөлөөлөл байгаагүй, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа. Мөн үүсээд асуудлыг хуулийн дагуу шалгуулж, үнэн зөвийг тогтоолгоно гэв.

Түүнийг “Мүүн”-тэй холбоотой гэгдэх асуудлаас болоод олон нийт буруутгах болсон. Хэвлэлүүд ч энэ асуудлаар эрэн сурвалжилж, Б.Насанбаяраар эхэлсэн “шуугиан”-д улс төрийн томчууд үрэгдэх болсон. Магадгүй эндээс Б.Насанбаярын албан тушаалаа өгөх шийдвэрт “томчууд” нөлөөлөв үү гэж хардахаар.  Уг нь өнөөдөр асуудлыг дэлгэсэн гэх “Цэнхэр үст” Цэрэн Б.Насанбаяртай халз мэтгэлцэхээр төлөвлөөд байсан. Гэвч Б.Насанбаяр албан тушаалаа өгсөн учраас мэтгэлцээн цуцлагдах болов уу.

Амар

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …