Мадридад 30 сая еврогийн үнэтэй таван уран зургийг хулгайлжээ

Экспрессионист зураач Фрэнсис Бэконы (1909-1992) Мадрид дахь хувийн цуглуулгаас 30 сая еврогоор үнэлэгдэх таван уран зургийг хулгайлсан тухай “El Pais” сонинд мэдээлжээ.

Энэ нь сүүлийн арван жилийн хугацаанд Испанид гарсан хамгийн том хулгайн хэрэг ажээ. Гэмт хэрэг есөн сарын өмнө болсон ч эзэн нь цагдаад энэ тухай мэдээлээгүй байжээ. Энэ урлагийн бүтээл хулгайлсан газар нь Мадрид дахь Испанийн Сенатын байшингаас холгүй б хамгийн аюулгүй газрын нэг ажээ.

Эдгээр зураг зураачийн найзад байсан гэнэ. Хэдэн цагийн турш эзэд нь байхгүй байгааг ашиглан түүний байшинг дээрэмджээ. Цагдаагийнхны хэлснээр хулгайч нарыг олоогүй байгаа ч, Испани болон гадаад улсуудад уг этгээдүүдийг хайж эхэлжээ.

Эх сурвалж:zaluu.com

Санал болгох мэдээ

COP17-ын Ногоон бүсэд нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд нийслэлээс таван …