Хүүхдийн толгой тасдан барьж явсан эмэгтэй хорих байранд зодоон хийжээ

ХҮҮХЭД ХӨНӨӨСӨН АЛУУРЧИН ЭМЭГТЭЙ ШОРОНД ЗОДОЛДЖЭЭ

ОХУ-ын нийслэл Москва хотноо хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн настай охиныг хөнөөн толгойг нь тасдан гудамжаар барьж явсан асрагч эмэгтэй урьдчилан хорих байранд дахиад гэмт хэрэг өдүүлсэн байна. Бутырын шоронд хоригдож байгаа, Узбекстаны иргэн Гульчехра Бобокулова камертаа хамт хоригдож байгаа эмэгтэйтэйгээ зодолджээ хэмээн “МК” бичжээ.  Тэрээр ямар шалтгаанаар хамт хоригдогч руугаа халдсаныг мэдээлээгүй байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Бобокулова айлд хүүхэд асрагч хийж байхдаа айлын эзэд том хүүтэйгээ гарч явсны дараа дөрвөн настай охиныг алаад толгойг нь тасдан, гэрийг нь шатаагаад лалын хар хувцас өмсөн охины толгойг барьсан чигээрээ гудамжаар Аллахыг магтан дуулж явсан юм.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …