Кристен Стюарт шинэ хүүхэнтэй болжээ

fd8ff76a83e837e7great“Бүрэнхий” киноны од Роберт Паттинсоноос салаагүй бол өдийд Кристен Стюарт бүсгүй дажгүй явах байсан биз ээ. Тэгвэл энэ бүсгүй хүүхнүүдтэй зугаалах болсон. Хэдэн ч хүүхэн сольсныг бүү мэд. Дөнгөж саяхан жүжигчин бүсгүй шинэ найз бүсгүйтэй болсон гэх мэдээлэл гарав.

Стюартын сонгосон бүсгүй бол Францын дуучин Соко аж. Жинхэнэ нэр нь Стефани Соколински болох 30 настай Соко бүсгүй одоогоор Кристен Стюарттай амраг болсон гэдгээ албан ёсоор нотлоогүй байгаа ч тэд ил шударгаар харилцаагаа өрнүүлж байгаа юм. Саяхан тэд гараасаа барилцан Парис хотын гудамжаар эрх чөлөөтэй алхсан байна.

Мөн удалгүй нисэх онгоцны буудалд Соко бүсгүй сарнай цэцгийн баглаа барьчихсан явж байжээ. Хамгийн гол нь, үүнээс өмнө Кристен бүсгүй Соко руу зорин Лос-Анжелес хот руу нисэж ирж байсан юм.

Эх сурвалж www.wikimon.m

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …