????????????????????????????????????

Цас зудтай хөдөө орон нутгийнханд Засгийн газрын авто баазын хамт олон хандив өргөжээ

????????????????????????????????????

Монгол орон даяар  цас зудны аюул учирч, мал бүхий иргэд байгалийн гамшигтай нүүр талж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа төр засгийн байгууллагууд болон ТББ-ууд цас зудны байдалтай байгаа хөдөө орон нутагт хандив тусламжийн гараа сунгаж байгаа таатай мэдээллүүд гарах боллоо. Тэдгээр байгууллагын нэг бол Засгийн газрын Авто баазын хамт олон юм.

????????????????????????????????????

11

Тус авто баазын хамт олны зүгээс шифийн харилцаатай Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд  байгалийн гамшигт үзэгдэл  болох цас зудын байдал тохиолдсонтой холбогдуулан нийт албан хаагчдын хагас өдрийн цалингийн хандивыг тус сумын  Засаг даргын тамгын газрын хамт олонд хүлээлгэн өгч, энэхүү зардлын хүрээнд Эрдэнэбулган сумын  багуудад өвс ачуулах ажлын зохион байгуулахад нь оролцсон байна.

????????????????????????????????????

“Монголчууд бид дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг. Цас зудны аюул тохиолдсон сум орон нутгуудад Засгийн газрын авто баазын хамт олон шиг сэтгэл гарган туславал  хөдөө орон нутгийн иргэдэд  байгалийн гамшигт үзэгдлийг даван туулах сэтгэлийн болон, эд  материалын бодит туслалцаа боллоо” гэж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын удирдлагууд хэлж байлаа.

Ц.Мөнх

Ugluu-logo

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …