Нохойд хазуулсан хүү шархаа даалгүй нас баржээ

                   Бяцхан хүү нохойд хазуулж, улмаар шархаа даалгүй амиа алджээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух дөрвөн настай Г гэх хүүг тус хорооны иргэн Б-ын нохой хазаж, улмаар хүнд гэмтээсэн байна. Хүү яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д ирж хэвтэн хэвчлүүлсэн ч шархаа даалгүй нас баржээ. Хазсан нохой нь “Дундад Ази” үүлдийнх бөгөөд хүүгийн хүзүү, мөр, гэдэсний зүүн хэсэг, зүүн гуяыг хазаж гэмтээсэн аж. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: MGL21.mn

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …