Олсны ургамал хэрэглэсэн этгээдийг саатууллаа

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах зочид буудлын өрөөнд мансуурсан хүн байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

f24d590c06c6018cb2c59f9b9817f6d5ee8ef451

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, СХД-ийн 18-р хороонд суух 34 настай эрэгтэй Б гэгчийн халааснаас гялгар ууттай өвсөрхөг хатаасан ургамал илэрсэн байна.

Уг ургамлыг тест багажаар шалгахад сэтгэцэнд нөлөөлөх /олсны ургамал/ хэрэглэсэн нь тогтоогджээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Эх сурвалж: mgl21.mn

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …