Монгол залуу Солонгост согтуугаар машин жолоодож, нэг хүний аминд хүрчээ

Өнгөрсөн мягмар гаригт БНСУ-ын Чоннам аймгийн цагдаагийн газар тус аймагт ажиллаж амьдардаг, Монгол улсын иргэн, 30 настай А-г саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж эхэлсэн талаар “Mongol radio” уламжлав.91914

А нь хамт ажилладаг нутаг нэгт иргэн 32 настай Б болон 55 настай Ц нартай хамт нэгэн найзынхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглээд, буцаж явах замдаа шонгийн мод мөргөн, автын осол гаргасан байна. Ослын улмаас иргэн Б газар дээрээ амиа алдаж, иргэн Ц гэмтэл авч ойролцоох эмнэлэгт хүргэгджээ.

Жолооч А нь шөнийн 01.30 минутын орчим хэт согтуу байх үедээ “Avante” маркийн хөнгөн тэрэг жолоодож яваад ийнхүү осол гаргасан аж. Түүний цусанд байх алкоголийн хэмжээ 0.160 хувьтай байсан ба энэ нь Солонгос улсын хуулиар автомашин жолоодох эрхээ хасуулах хэмжээний согтуу байсан гэсэн үг юм.

Эх сурвалж: Мэдээ.мн

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …