Бага насны хүүхэд мөргөж гэмтээжээ

2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөрУлаанбаатар хотын  Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 256 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 188 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 86 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 1, явган зорчигч байхгүй байсан гэх тоон мэдээллийг Замын цагдаагийн газраас өгч байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал:БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 14 дүгээр сургуулийн хойд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS  маркийн автобусны жолооч Д нь явган зорчигч 24 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн.

СБД-ийн нутаг Эрхүүгийн гудамж, Номин их дэлгүүрийн баруун замд T.Noan маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 08 настай эмэгтэй Г-г мөргөж гэмтээсэн.

эх сурвалж:mgl21.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …