Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт: “Түүх, нийгмийн ухааны онол-арга зүйн асуудал”  сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн А байрны 200 тоотод эхэлнэ. Утас: 99133363

09.00 цагт: Гааль Татварын албаны удирдах ажилтны анхдугаар зөвөлгөөн ГТЕГ-ын байранд  зохион байгуулагдана.

09.00 цагт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”  Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд болно. Утас: 99109289

09.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ортопед тусгай хэрэгсэл ханган нийлүүлэх тендертэй холбоотой Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газрын үйл ажиллагааг эсэргүүцэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл мэдэгдэл хүргүүлэх цуглаан тус газрын гадна талбайд болно. Утас: 91119966

10.00 цагт: “Миний мэргэжил-Миний бахархал” Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын оюутан суралцагчдын анхдугаар чуулга уулзалт Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болно. Утас: 91915340

10.00 цагт: 2016 оны 2 дугаар сарын байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй барилга, ухсан нүх болон барилгын аюулгүй ажиллагааны талаар НМХГ-ын хурлын танхимд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудтай 2016 онд хамтран ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурна. Утас 91887887


10.00 цагт: Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулах “Прокурорын эрх хэмжээ болон үйл ажиллагааны баталгаа” хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод болно. Хэлэлцүүлгийн үеэр “Прокурорын ажлын байрны хэрэгцээ, сэтгэл ханамж”-ийн талаарх судалгааг танилцуулна. Утас: 98066116

10.00 цагт: БНКазУ-ын Парламентын сонгуулийн талаарх хэвлэлийн бага хурал тус улсын Элчин сайдын яаманд болно. Утас: 345408, 88000675

10.00 цагт: НМХГ, НЕТГ, Нийслэлийн цагдаагийн газар хамтран 2016 оны 2 дугаар сарын байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй барилга, ухсан нүх болон барилгын аюулгүй ажиллагааны тухай хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвллийн бага хурал НМХГ-ын хурлын танхимд болно. Утас: 91887887

10.00 цагт: Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалт НЗДТГ-ын А танхимд болно.


10.30 цагт: Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын Төв, Сэйфти Ресоурс Монголиа ХХК хамтран зохоин байгуулж буй “Safety & Health Expo 2016” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно. Утас: 99008707

10.30 цагт: Аудитын компанийн захирлуудын уулзалт семинар  ММНБИ-ийн байр /Санхүүчдийн төв/ -нд болно. Уулзалтын хүрээнд шинэ хууль эрх зүйн орчин, эдийн засгийн өнөөгийн нөхцөл дэх үйл ажиллагаа, аудитын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх бөгөөд Сангийн яам, Үндэсний аудитын газар, зарим аудитын компанийн захирлууд илтгэл хэлэлцүүлнэ. Утас: 88086225

11.00 цагт: Гуравдугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжих талаар Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд мэдээлэл хийнэ. Утас: 99650498

11.00 цагт: МАХН-д Шинэчлэлийн хөдөлгөөн байгуулагдсантай холбогдуулж “Монгол ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

11.00 цагт: Ахисан шатны эдийн засгийн сэтгүүлчдийн сургалт Монголбанкны байранд болно. Утас: 310081

11:00 цагт: Е-batimt сугалааны гуравдугаар сарын тохирлоор өндөр хонжвор хожсон азтануудад батламж гардуулах үйл ажиллагаа Гааль татварын ерөнхий газрын мэдээллийн технологийн төв УТҮГ-т болно.  Утас: 99112983, 99993844

14.00 цагт: Нийгмийн даатгалын системийн хэмжээнд 2016 оныг “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан зохион айгуулж буй “Нийслэлийн ажил олгогчдын Анхдугаар зөвлөгөөн”  Корпорайт-2 Зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99070054, 99136168

14.00 цагт: Хувийн хэвшлийн их дээд сургуулиуд байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан шатрын аварга шалгаруулах тэмцээн “Шихихутуг” ХЗДС-ийн байранд болно. Утас: 91118225, 99892514

17.00 цагт: Нийслэл, Дүүргийн ардчилсан намын гишүүдийн “Фракцийг бус бодлогыг дэмждэг нам байя” ээлжит хэлэлцүүлэг АН-ын Бодлоыгн зөвлөлийн байранд болно. Хэлэлцүүлгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав удирдан явуулна. Утас: 77241206, 77251206

17.00 цагт: “Ногоон хөгжил” хэлэлцүүлэг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд болно.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …