Иракийн арми “Исламын Нийслэл”-рүү дайралтаа эхлүүлжээ

Иракийн арми, “Исламын улс” бүлгийн хяналтад байгаа Moсул руу дайралт эхлүүлжээ. Энэ тухай Иракийн Цэргийн мэдээллийн төвийн мэдэгдлийг иш татан ТАСС мэдээллээ.

337b3001-d758-4474-ac12-eab887e392b5

Цэргийнхэн хэд хэдэн тосгоныг хяналтандаа оруулаад байна. Одоо дайны бүхий л үйл ажиллагаа төвийг нь авах явдал болжээ.

Нинева аймгийн захиргааны төв Moсул 2014 оны зургадугаар сард эзлэгдсэн юм. Хотыг Ирак дахь “Исламын улс”-ынхан хянаж байгаа нутаг дэвсгэрийнхээ нийслэл болгосон байна. Босогчид орон нутгийн иргэдийг байнга эрүүдэн шүүж, цаазалж иржээ. Багдад террористуудын эсрэг тэмцэх чухал зорилтын тэргүүнд Мосулыг чөлөөлөх хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …