Сурагчдын амралт ирэх мягмар гарагаас эхэлнэ

ko43v0oebi0mt6u345okodf0vЕрөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт ирэх мягмар гараг буюу гуравдугаар сарын 29-наас эхлэх юм байна.

Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 4-наас хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилсөн.

Тодруулбал, бага анги буюу I-V анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 12-нд орох бол дунд анги буюу VI-IX анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 4-нд орно. Харин Ахлах анги буюу X-XII анги гуравдугаар сарын 16-нд амарч, Гуравдугаар сарын 29-нд орох юм байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …