Шавь нартаа хар тамхи татуулжээ

75efe2ef0cd8e693great
Америкийн Виржини мужийн Хэнрико сууринд шавь нартаа хичээлийн үеэр марихуан хар тамхи татахыг зөвшөөрдөг байсан нэгэн багш ажлаасаа халагдсаны дээр эрүүгийн хариуцлагад татагджээ.

Виржини Рэндольфын нэрэмжит академид хөдөлмөрийн багш хийдэг 23 настай Домоник Леуззи өөрийн хичээл дээр шавь нартаа марихуан хар тамхи татахыг нь зөвшөөрдөг байсан гэнэ. Тэгвэл сургуулийн орчинд хар тамхи татах нь хориотой байдаг аж.

Сургуулийн захиргаа цагдаагийн газар руу утасдаад нэг багш сурагчдад анги танхимдаа хар тамхи татахыг нь зөвшөөрч байна хэмээн гомдолложээ. Тэгтэл Леуззи багш дор хаяж гурван хөвгүүнд хөдөлмөрийн хичээл дээр марихуан хар тамхи татахыг нь зөвшөөрч байсан нь тогтоогдов. Бусад сурагчид энэ талаар сургуулийн захиргаандаа гомдол гаргасан байна.

Эх сурвалж www.wikimon.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …