Амь алдсан дугуйчин гурван ч хүнийг аврах нь

3c99c48504125e35big
Бельгийн дугуйны “Ванти-Гоберт” багийн дугуйчин Антуан Демуати өнгөрсөн даваа гарагт  “Гент-Вевельгем” нэг өдрийн уралдааны үеэр дугуйнаасаа унаж, дагалдаж явсан мотоциклтой мөргөлдөн амиа алдсан байна.

Ослын дараа 26 настай дугуйныг францын Лилль дэх эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй гэнэ. Харин дугуйчин Антуан Демуати амьсгал хураахынхаа өмнө өөрийнх нь эрхтнийг донорын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч байгаагаа хэлжээ. Ийм байдлаар тэр гурван ч хүний амийг аврах боломжтой болсон байна.
Энэ талаар түүний багийн гишүүн байсан дугуйчин Билль Гаэтан “Тэр эцсээ хүртэл баатар байлаа” гэсэн байна.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …