Робот роман бичжээ

Fantasy_Ironic_look_intelligent_robot_096814__500x500

Японы инженерүүдийн зохион бүтээсэн хиймэл оюун ухаант роботын бичсэн роман уралдаанд түрүүлсэн байна. Японы зөгнөлт зохиолч Синити Хошийн нэрэмжит уралдаанд хиймэл оюун ухааны бичсэн роман оролцжээ. Шүүгчид шалгаруулалтын явцад уг зохиолыг робот бичсэнийг мэдээгүй аж. Энэхүү зохиолч роботыг Хокайдогийн “Мирай” их сургуулийн программист Хитоши Мацубара зохион бүтээжээ. Роботын санах ойд япон хэлний толь бичигт багсан үгсийг суулгасан ба зохиолын гол санаа үйл явдлыг өгөгдлөөр оруулахад роман, өгүүллэг бичдэг байна. Зохиолч Синити Хоши “Би энэ зохиолыг робот бичсэн гэдэгт одоо ч итгэхгүй байна” хэмээн шагнал гардуулах ёслолын үеэр хэлжээ.
 Х.ЗАЯА

Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …