БНСУ-ын Хууль зүйн яамнаас, тус улсад хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг өршөөлд хамруулах болсон талаар Өмнөд Солонгост ажиллаж амьдарч буй монголчуудад зориулан мэдээлэл түгээдэг mglradio.com сайтад мэдээллэжээ. Тодруулбал, хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийг ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс есдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд тус улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд Солонгос улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Харин ирэх есдүгээр сараас хойш гадаадын иргэдийн бичиг баримтыг эрчимтэй шалгах ба энэ үеэр саатуулагдсан гадаад иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасч, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ.
Эх сурвалж: Arslan.mn