Хятадууд дэлхийд хамгийн том кино дэлгэц бүтээлээ

519a437db5c6350fbig
Хятадын Star Screen Co. компани дэлхийд хамгийн том, 100 метр урт, 25 метр өргөнтэй, 1,6 тонн жинтэй аварга  кино дэлгэц бүтээснээ зарлалаа гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Аньхой мужид байдаг тус компани кино театрт зориулсан энэ аварга дэлгэцийг бүтээх гэж хоёр жил ажиллажээ.

Одоо энэ компани ийм том дэлгэц хийх найман ч захиалга аваад байгаа гэнэ. China Film Equipment Company –ийн ерөнхий менежерийн хэлснээр бол Хятадад сүүлийн таван жилд 3300 гаруй шинэ кино театр нээгдэж улсын хэмжээний кино театрын тоо 31 мянгад хүрчээ.

Хятадын киноны зах зээл өнгөрсөн 2015 онд нийтдээ 6,75 тэрбум долларын орлого олсон бол энэ оны эхний хоёр сард гэхэд л 6,87 тэрбум вань буюу 1,06 тэрбум долларын орлого олоод байгаа юм байна.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …