Ялангуяа тэрээр сэтгүүлчдэд хандан нэр дэвшигчдийн талаар бичиж, нийтлэхдээ дээд зэргийн ёс зүйтэй байхыг уриалсан байна.
Мөн тэрээр “Нэрт сэтгүүлч Робин Тонер улс төрийн нөхцөл байдлын талаар өөрийнхөө зүгээс олж мэдэж чадах хамгийн үнэн мэдээллийг олон нийтэд өгдөг байсан бөгөөд сэтгүүлзүйн хувьд үүнээс эрхэм, чухал зүйл гэж үгүй юм” гэжээ.
Түүний оролцсон Тонер Прайз шагнал гардуулах ёслолыг The New York Times сонины анхны үндэсний улс төрийн сурвалжлагч болох Робин Тонерийн сэтгүүлзүйд оруулсан хувь нэмэр, өндөр гавьяаг нь хүндэтгэн зохион байгуулдаг болсон юм.
Тэрээр 2008 онд нас барсан бөгөөд мэргэжлээрээ 25 жил ажиллахдаа таван Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээ, сурвалжлага бэлтгэж байсан түүхтэй юм байна.
Zaluu.com