Ким Кардашьян гэдэг бүсгүй нэр алдартай болсон нь шуугиан тарьсан нэгэн секс бүхий бичлэгтэй холбоотой юм. Тэр бичлэг 10 орчим жилийн тэртээ цахим сүлжээнд тавигдсан ч цаана нь чухам хэн байсан гэдэг нь одоо л ил болжээ. Кардашьяны гэр бүлийн тухай ном бичсэн зохиолч Йен Хэлперин чухамхүү Крис Женнер л Ким бүсгүйг алдаршуулж орхисон хүн юм гэдгийг өгүүлсэн байна.
Тэрбээр өөрийн бичсэн “Кардашьяны гүрэн” номондоо томчуудын кино хийдэг нэгэн эх сурвалжийн хэлсэн үгийг дурдаад “Ким, Пэрис Хилтон нарын нэгэн найз тэднийг алдаршихыг хүсэж байгаа бол секс бичлэгээ тараах нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг” хэмээсэн аж. Ким бүсгүй бэлгийн ажил хийж буй бичлэгээ өргөн олон түмэнд толилуулахаасаа өмнө гэр бүлийнхэнтэйгээ, ялангуяа ээжтэйгээ нухацтай ярилцсан гэнэ.
Ээж нь л тэрхүү бичлэгийг өндөр үнэ хүргэж худалдсан бөгөөд нийтийн хүртээл болгожээ.
Ким Кардашьяны ээж порног нь тараажээ
Эх сурвалж:Zaluu.com