Фэйсбүүк аюулгүйн функцээ засварлана гэв

aefbb989abe09e8aoriginal

  Аливаа халдлага болон томоохон хэмжээний гамшгийн дараа аюулгүйгээ мэдэгдэх зориулалттай фэйсбүүкийн “Safety Check” функц алдаатай ажиллажээ. Брюссельд болсон цуврал дэлбэрэлтээс нэг хоногийн дараа “Safety Check” функц идэвхжсэн билээ. Харин Пакистаний Лахорт амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний дараа хэргийн газраас олон мянган километрийн зайд байгаа хүмүүст “Safety Check”-ээр аюулгүй байгаагаа мэдэгдэх хүсэлт ирсэн байна. Ялангуяа АНУ болон Их Британид байгаа хэрэглэгчдийн “Safety Check” идэвхжсэн ба Пакистанд халдлагад өртсөн хэрэглэгчдийн хувьд уг функц идэвхжээгүй аж. Иймд Фэйсбүүк компанийн инженерүүд “Safety Check”-ийг засахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Д.Болд

 

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …