Ханхүү Виллиам экс найз бүсгүйнхээ хуриманд оролцжээ

william--d22912232201603300234

Анх 16 настайгаасаа эхэлж нэгнээ таних улмаар Британийн ханхүүгийн анхны хайр дурлал болж явсан Жессика Крейг Кени улсад хуримын ёслолоо хийжээ. Товчхон дурьдвал Жекка Крейг нь байгаль хамгаалагч Жонатан Бейлитэй гэрлэсэн бөгөөд тэдний хурим Кени улсын Lewa Wildlife Conservancy-д болжээ.

Ханхүү Виллиам Жеккатай их сургуульд орохоосоо өмнө болзож эхэлсэн бөгөөд бүсгүйн гэрийнхэнтэй тун сайхан харилцаатай байдаг байв. Виллиам Жулиатай 16 настай байхдаа Африкт хийсэн аялалынхаа үеэр танилцжээ. Түүнчлэн Жекка ханхүү Виллиам болон Харри нартай хоёр жилийн өмнө Испанид аялалд хамтдаа явж байсан юм.

Кенид болсон Жеккагийн хуриманд 150 хүн оролцсон бөгөөд ханхүү Виллиам Кока Коланаас өөр юм уугаагүй гэнэ. Баяр хөөр дүүрэн байсан тус хуриманд ханхүүгийн хайрт гэргий Кейт Миддлетон оролцоогүй юм.

И.ЦЭНГЭЭ

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …