В.Путины болзоо

2qqs65nt8jqcokvm694blehgel

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг дэлхийд алдартай “News Corporation” группийн эзэн, медиа магнат Руперт Мердокийн гурав дахь эхнэр Венди Денгтэй болзож байна гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Америкийн “US weekly” сэтгүүл Вендиг, ОХУ-ын тэрбумтан Роман Абрамовичийн даруулт завин дээр байгаа зургийг нийтэлжээ.  Уг завийг тэрбумтан эр, Путинд бэлэглэсэн хэмээн оросын хэвлэлүүд мэдээлдэг. “Путинийг болзож байна” гэх мэдээлэл хараахан батлагдаагүй байгаа юм.

Сонирхолтой нь Путин болон Венди нар нэг онд салцгаасан билээ. 2014 онд Путин 30 жил ханилсан Людмилагаасаа салсан бол Венди 14 жил ханилсан Мердокоос мөн салсан юм. Людмила энэ оны эхээр өөрөөсөө 16 насаар дүү Артур Очеретный гэгчтэй гэрлэсэн билээ.

Эх Сурвалж: Shuud.mn

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …