Тэргүүлэгч гурван орны удирдлагууд юу ярив

Пүрэв гарагт АНУ, БНСУ, Япон гурван орны удирдагчид хамтран БНАСАУ-ын эрх баригчдад өдөөн хатгалга явуулахаа зогсоохыг анхаарууллаа. АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өчигдөр эхэлсэн Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын хүрээнд 3 орны төр засгийн тэргүүн нар Умард Солонгосын цөмийн аюул заналын тухай хэлэлцэхээр уулзалт хийсэн юм. Талууд Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад 3 талт хамтын ажиллагаа чухал болохыг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

ef86529af44358a6cd8132935c0b39e0_x3

Өмнөд Солонгос, Япон хоёр орны харилцаа өнгөрсөн цаг үед таагүй уур амьсгалтай явж ирсэн. Гэхдээ 2 орны харилцаа сайжрахад гол саад болж байсан дайны үеийн бэлгийн боолчлолын асуудлаар өнгөрсөн онд хэлэлцээр байгуулсан, мөн сүүлийн саруудад Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө идэвхжүүлсэн зэрэгтэй холбоотойгоор Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа эрчимжээд байгаа юм.

Өмнөд Хятадын тэнгист Хятад улам бүр идэвхтэй бодлого баримтлах болсон энэ үед Өмнөд Солонгос болон Япон улсын харилцаа сайжирч байгааг АНУ хөхиүлэн дэмжиж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Пак Гын Хе, Шинзо Абэ нартай хийсэн уулзалтынхаа дараа Умард Солонгосын хамгийн ойр харилцаатай улсад тооцогддог БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй мөн тусдаа яриа хэлэлцээ хийж, Умардын эсрэг тогтоосон НҮБ-ын нэмэлт хориг арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх талаар ярилцсан байна.

АНУ, Хятад хамтран боловсруулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд дуу нэгтэйгээр баталсан Умардын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ нь тус улсын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх санхүүгийн нөөц бололцоог шавхах гол зорилготой юм. Хятад, Америк 2 орны удирдагч уулзалтынхаа үеэр уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлаас боловсруулсан хэлэлцээрт гарын үсэг зурна гэдгээ бататгасан хамтарсан мэдэгдэл гаргалаа. Барак Обама уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн аюулгүй байдалд учирч байгаа хамгийн том аюул занал болохыг энэ үеэр онцоллоо.

Эх сурвалж: mnb.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …