Галт тэрэг замаасаа гарч, хоёр хүн амиа алджээ

Нью Йорк хотоос хөдөлсөн зорчигч тээврийн “Amtrak’s” компанийн галт тэрэг Филадельфи мужийн ойролцоо осолдож, замаасаа гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ослын улмаас хоёр хүн амиа алдаж, 35 хүн шархтаж эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

7mur9v3dkh24s09d5g07vnmch3

Галт тэрэг дотор багийн долоон гишүүн болон 341 хүн зорчиж явжээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч аврах алба “Техникийн бүрэн бус байдал ослын шалтгаан болсон байж магадгүй. Бид шалгаж байна. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно” гэж мэдэгджээ.

Уг ослын дараа Тээврийн яам Нью Йоркоос Филадельфи чиглэлийн “Amtrak’s” компанийн үйлчилгээг зогсоох шийдвэр гаргажээ. “Amtrak’s” компани “Галт тэрэгний хөдөлгүүр гацсан байх магадлалтай” гэж мэдэгдсэн байна.

Ослоор амиа алдсан хоёр иргэн тус компанийн ажилчид хэмээн “AFP” агентлаг мэдээлжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …