Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг цаазлах ёстой гэж үздгээ Х.Баттулга ингэж илэрхийлэв

a4a7ae18fdee13dfff775c498de7cd0dУИХ-ын гишүүн Х.Баттулга фэйсбүүк, твиттер сүлжээнд идэвхтэй байдаг улстөрчдийн нэг.

Тэгвэл тэрбээр өчигдөр орой албан ёсны Battulga Khaltmaa хаягаараа “100 чухал сэдэв” -“Тавантолгой-2” нэвтрүүлэгт Аюулгүй байдал судлаач Б.Чулуунбатын ярьсан нэгэн ярианы хэсгийг шэйр хийж фэйсбүүкийн 54 мянган дагагчиддаа хуваалцсан байна.

battulga

Үндэстний эв нэгдэл гэх хуудаст нийтлэгдсэн уг бичлэгийн тайлбарт, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг нэн даруй баривчлан, цаазлан хороох бас нэгэн баримт” хэмээн бичжээ.

Түүний тухайд хэдхэн хоногийн өмнө болсон нэгэн цуглааны үеэр төрд сонгож болохгүй хүмүүсийн нэрийг зарлаж, Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Г.Батхүү, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гэх мэт гишүүдийг дэмжихгүй байхыг иргэдэд уриалсан юм.

Х.Онон

эх сурвалж: zuvsongolt.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …