Жакартын нисэх буудалд хоёр онгоц мөргөлдлөө


Индонезийн нийслэл Жакарт хотын “Халим Перданакусума” нисэх буудалд зорчигч тээврийн хоёр онгоц нисэх зурвас дээр мөргөлдөж нэг онгоцны нь сүүл, далавчны хэсэг гэмтлээ гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Агаарын тээврийн Batik Air компанийн “Боинг 737-800” онгоц хөөрөхөөр гүйж байхдаа нисэх зурвас дээрээс хөдөлж байсан ATR72 онгоцыг шүргэсэн байна. Ослын үеэр хэн нэгэн бэртэж гэмтээгүй байна. Индонезийн Тээврийн яамны албан мэдээнд “Багийн гишүүд болон зорчигчдоос хүн гэмтэж бэртээгүй” гэж тэмдэглэжээ.
Нисэх буудал тэр дор нь гал сөнөөгч хэд хэдэн бригад ирж, нисэх буудлыг түр хугацаагаар хаасан байна.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …