104 настай эмгэнд цэцэрлэгээс “зарлан” иржээ


Шведийн Хюльте суурингийн оршин суугч 104 настай Майа Бергстромд түүний 78 настай охин Биргитта яслид явах зарлан дуудах хуудас өгснөөр ихэд гайхширсан аж. Ирэх долоо хоногоос эхлэн яслид ирж, хүмүүжихийг хүссэн захидал шуудангаар ирсэн байна. Сониуч зан нь хөдөлсөн Майа эмгэн орон нутгийн бүртгэлийн газар руу утасдаж лавлатал тэд өндөр настнаас уучлал хүсээд, компьютерийн программд гэмтэл гарсан хэмээжээ.

Энэ асуудлыг хариуцдаг түшмэл Стигерт Петерсоны өгүүлснээр бол энэхүү зарлан дуудах хуудсыг 2011-2013 онд мэндэлсэн хүүхдүүдтэй гэр бүлүүд рүү автоматаар илгээсэн гэнэ. 100 жилийн өмнөх бүртгэлтэй хүмүүс энэ программд бичигдээгүйн улмаас захидлыг 78 настай Биргиттагийн нэр дээр явуулчихжээ. Түүнийг ээжтэй нь андуурсан хэрэг.

Эх сурвалж www.wikimon.mn

 

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …