Б.Насанбаяр уучлалт хүслээ

nasanbayar_bigМҮҮН-ийн шашинтан хэмээн адлагдаж, албан тушаалаа өгсөн БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр нэгэн уучлалт хүссэн байна. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяраас уучлалт хүссэн байна.

Тэрээр “Миний бие 2016 оны 3 сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийх үедээ “Байшин дээрээс үсрэх гэж байгаа хүний дүр төрхийг эвлүүлснийг МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр гэж хүн хийсэн байна. Тэр хүн үр хүүхэдгүй юм уу, залуучуудад тийм зүйлийг уриалж байгаа хэрэг үү” гэж хэлсэн. Гэвч 2016 оны 3 сарын 12-ны өдөр иргэн Б.Энхбаяр фэйсбүүк сүлжээгээр эвлүүлсэн зураг түгээсэн үйлдлийг мэдээллийн зөрүүтэй байдлаас үүдэн ижил овог нэртэй УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаярыг цацсан хэмээн андуурч олон нийтэд мэдээлсэндээ уучлал хүсч байна” гэжээ.

эх сурвалж: nuudel.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …