104 настай эмгэнд цэцэрлэгээс “зарлан” иржээ

a7d3ff82e232980cgreat
Шведийн Хюльте суурингийн оршин суугч 104 настай Майа Бергстромд түүний 78 настай охин Биргитта яслид явах зарлан дуудах хуудас өгснөөр ихэд гайхширсан аж. Ирэх долоо хоногоос эхлэн яслид ирж, хүмүүжихийг хүссэн захидал шуудангаар ирсэн байна. Сониуч зан нь хөдөлсөн Майа эмгэн орон нутгийн бүртгэлийн газар руу утасдаж лавлатал тэд өндөр настнаас уучлал хүсээд, компьютерийн программд гэмтэл гарсан хэмээжээ.

Энэ асуудлыг хариуцдаг түшмэл Стигерт Петерсоны өгүүлснээр бол энэхүү зарлан дуудах хуудсыг 2011-2013 онд мэндэлсэн хүүхдүүдтэй гэр бүлүүд рүү автоматаар илгээсэн гэнэ. 100 жилийн өмнөх бүртгэлтэй хүмүүс энэ программд бичигдээгүйн улмаас захидлыг 78 настай Биргиттагийн нэр дээр явуулчихжээ. Түүнийг ээжтэй нь андуурсан хэрэг. Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …