Шигдсэн хумс мэс засалгүйгээр авах арга

Буруу ургалттай шигдсэн хумс тэвчихийн аргагүй өвтгөдөг. Хялбар өвдөлт багатайгаар асуудлыг шийдэх ямар арга байна вэ? Тэгвэл үүнийг бид яах ёстой вэ?

Үүнийг хэд хэдэн алхамтайгаар шийдэж болно. Та бүхэн үзэг, цаас бэлтгээд дараах энгийн аргуудыг тэмдэглээд аваарай. Таны хумс ингэж ургасан бол дараах алхмуудыг хийгээд үзээрэй!!!

1-р алхам: Epsom давсыг бэлтгэнэ.

11-2

Еpsom давс эсвэл магнийн сульфат агуулсан давс сонгож аваарай. Энэ нь хумсанд тань тутагдаад байгаа эрдсээр хангаж буруу ургалтыг зогсоох үйлчилгээтэй. Халуун усан дээрээ давсаа хийж уусгаж бүлээсгэнэ.

2-р алхам: Хөлөө усанд дүрэж дэвтээнэ.

11-3

30 минут бэлдсэн усандаа хөлөө дүрж дэвтээнэ. Ингэхэд таны арьс зөөлөрсөн байна. Үүний дараа танд хумс авах багаж хэрэгтэй болно.

3-р алхам: хумс авахад бэлтгэх

11-4

Хумсны хайч, хумсны хутга, үрэгч, хумсны илүү мах авдаг багаж, чих ухдаг төмөр зэргийг бэлтгэнэ.

4-р алхам: Илүүдэл буруу ургасан хумсыг авна.

11-5

Маш болгоомжтойгоор шигдсэн хумснуудыг хөндийрүүлэн татаж авна. Удаан хугацаагаар буруу ургасан бол ариутгалын бодис, спирт хэрэглээрэй.

5-р алхам: Бяцхан цэвэрлэгээ

11-6

Хумсны авсан хэсгээр халдваргүйжүүлэх уусмалаар арчиж цэвэрлэнэ.

6-р алхам: Антобиотиктай тос хэрэглэх

11-7

Хумс авсан хэсгээрээ антибиотиктай тос нимгэн түрхэснээр халдвар авахаас сэргийлдэг.

7-р алхам: багахан цэвэр хөвөн бэлтгэх

11-8

Антибиотиктай тосны илүүдэл хэсгийг цэвэр хөвөнгөөр арчиж авна.

8-р алхам: Ариутгасан бентээр боох

11-9

Ариутгасан бентийг богино тасдан авч хуруугаа ороож тогтооно. Ингээд зовиур шаналлаасаа саллаа.

эх сурвалж: huurhun.net

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …