Гадаад эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг авахыг хүсвэл та дараах материалыг бүрдүүлж, ЭМЯ-д хүргүүлнэ. Үүнд:
1. Өргөдөл
2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатараар баталгаажуулсан байх/
3. Хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар / нотариатараар баталгаажуулсан байх/
4. Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт / эх хувь/
5. Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /эх хувь/
6. Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, сүүлийн 5 жилд даатгал төлсөн байх /нотариатараар баталгаажуулсан байх/
7. Гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлсон улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн “Эмнэлгийн дүгнэлт”, хурлын тэмдэглэл /эх хувь/
8. Ажиллаж байгаа иргэн бол тухайн албан газраас зардал аваагүйг нотолсон баримт /эх хувь/
9. Гадаад оронд хүлээн авч эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн дүгнэлт, онош, эмчилгээний явц, төлбөр төлсөн баримт / монгол хэл дээр орчуулж, нотариатараар баталгаажуулсан эх хувь байх/
10. Зардлын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн тухай мэдээлэл зэрэг болно.
“Гадаад орны эмнэлэгт илгээн эмчлүүлэх өвчний жагсаалт”
| № | Монгол | Орос | Англи |
| I | Мэдрэлийн мэс засал | Нейрохирургия | Neurosurgery |
| 1. | Тархины суурь хэсэг ба багана бүтцийн хавдрууд | Опухоли базальной и стволовой части головного мозга | Brain basal part and brainstem tumors |
| 2. | Тархины суурь ясны хавдар | Опухоль основной кости | Skull basilar bone tumor |
| 3. | Тархины 3 дугаар ховдлын хавдар | Опухоль третьего желудочка головного мозга | Brain third ventricle tumor |
| 4. | Дунд тархи ба багана бүтцийн байрлалтай мальформац | Мальформация локализованная всреднем мозге и в стволовой части | Midbrain and brainstem malformations |
| 5. | Гурвалсан мэдрэлийн төгс хагалгаа | Радикальная операция тройничного нерва | Radical surgical treatment of the trifacial nerve |
| 6. | Гамма туяа эмчилгээ | Лечение Гамма облучением | Gamma ray therapy |
| II | Чих хамар хоолой судлал | Отоларингология | Otorhinolaryngology |
| 7. | Сонсголын мэдрэлийн хавдар | Опухоль слухового нерва | Acoustic neuroma |
| 8. | Меньерийн өвчний хүнд хэлбэр | Тяжёлая форма болезни Меньера | Severe form of the meniere is diseases |
| 9. | Вегенерийн өвчний хүнд хэлбэр | Тяжёлая форма болезни Вегенера | Severeform of the Vegener s disease |
| III | Нүд судлал | Офтальмалогия | Ophtalmology |
| 10. | Шилэрцэрийн өөрчлөлттэй торлогийн цус харвалт | Ретинальное кровоизлияние с изменением стекловидного тела | Retinal hemorrhage of the vitreous body with deformation |
| 11. | Торон бүрхүүлийн хүнд хэлбэрийн хууралт | Тяжелая форма отслойки сетчатки | Severe from the amotio retinae |
| 12. | Нүдний хорт хавдар | Ретинобластома | Retinoblastoma |
| IV | Уушги судлал | Пульмонология | Pulmonologia |
| 13. | Уушгины төрмөл эмгэг | Врождённые патология легких | Congenital disorders of lungs |
| V | Мэдрэл судлал | Неврология | Neurology |
| 14. | Нугас ба нугасны ёзоор дарагдалтын мэс засал | Хирургическое лечение дискогеных компрессии спинного мозга и спинальных корешков | Surgical treatment of the spinal cord and root compressions |
| 15. | Тархины том судасны бөглөрөлтийн реконструктив эмчилгээ | Реконструктивное хирургическое вмещательство магистральных сосудов мозга | Reconstructive surgical treatment of occlusions of the carotid and ventricul arteries |
| VI | Хавдар судлал | Онкология | Oncology |
|
Нөхөн сэргээх мэс засал эмчилгээ | Реконструктивное хирургическое вмещательство | Reconstructive-plastic surgical treatment |
|
Нойр булчирхайнтолгойн хэсгийн өмөн | Злокачественная опухоль головной части поджелудочной железы | Cancer of the head of pancreas |
| VII | Цус, булчирхай судлал | Гематология и эндокринология | Heamatology and Endocrinology |
|
Ясны чөмөг суулгах | Трансплантация костного мозга | Bone marrow transplantation |
| VIII | Зүрх, судасны мэс засал | Кардиоваскулярная хирургия | Cardiovasculiral surgery |
| 19. | Зүрхний титэм судасны бүтцийн нарийсал | Морфологическое сужение коронарного сосуда сердца | Morphological stenosis of the coronary artery |
| 20. | Вольф-Паркинсон- Уайтын хам шинж | Синдром Вольфа-Паркинсона-Уайта | Wolf-Parkhinson-White syndrome |
| 21. | Гол судасны коарктаци | Коарктация аорты | Aortic coarctation |
| 22. | Зүрхний том судаснуудын гаж байрлал | Транспозиция больших сосудов сердца | Transposition of the heart great vessels |
| 23. | Гол судасны хүнд хэлбрийн цүлхэнгүүд | Тяжелая форма аневризма аорты | Severe forms of the aortic aneurism |
| IX | Ерөнхий мэс засал | Общая хирургия | General surgery |
| 24. | Элэг шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх | Трансплантация и реконструкция печени | Transplantation and reconstruction of liver |
| X | Гэмтэл согог судлал | Травматология и ортопедия | Traumatology and orthopedics |
| 25. | Төрмөл яс хэврэгшил | Врожденная остеомаляция | Congenital osteomalacia |
| 26. | Хүзүүний яс гэмтэж, нугас дарагдсанаас үүдэлтэй мөчдийн саажилт | Парез конечностей вследсвие травмы шеи и сдавления спинного мозга | Paralysis due to cervix trauma and spinal cord compression |
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл