1. Байнгын буруутгал.
Тогтмол хань ижилээ та буруутгаж байна уу? Өөрийгөө нэг шалгаарай. Таны бардамнал харилцааг тань удирдаж байгаа бол харилцаа нарийн төвөгтэй болдог. Та аливаа үг, үйлдэлдээ үүрэг хариуцлага хүлээн авдаг уу? Бусдаас биш эхлээд өөрөөсөө алдааг хайдаг уу? Бардам байдал бусдыг шүүмлэж, буруутгах дуртай байдаг. Хэрвээ та энэ байдлаа засахгүй бол бардам байдал таны харилцааг эвдэх болно.
2. Бүгд танаас илүү.
Та хохирогчийн дүрд тоглож байгаа юм биш биз?
Та өөрийгөө өөрийнхөө хань ижилтэй харьцуулдаг уу?
Эсвэл өөрийгөө илүү гэж бодохын тулд харьцуулдаг уу?
Гэр бүлийн харилцаанд Хэт бардам байдал хэзээ ч асуудалд эерэгээр хандахад тусалдаггүй харин эерэг бүхнийг мэрэн идэж, сөрөг болгодог. Та хэнээс ч илүү биш, хэнээс дор биш. Бид бүгд л өөр өөрийн арга замаар, өөр өөрсдийн байгаа байдлаараа онцгой гэдгийг санаарай. Хэрвээ та дээрх 3 асуултын аль нэгэнд тийм гэж хариулсан бол өөрийгөө нэг шалгаад үзээрэй. Та хоёр таны Бардам байдлын хохирогч нь болж байгаа юм биш биз?
3. Атаархал
Бардамнал өөрөө өөрийгөө хий хоосон хөөргөхийг эхлүүлж өөр бусдыг хүлээн авахыг зогсоодог. Энэ нь таныг бусадтай ухаалагаар харилцахад хамгийн том саад болдог. Хэнтэй ч бүү өрсөлд, харин өөрөө өөртэйгээ өрсөлдөхийг эхлүүл. Хэн нэгэнд атаархаж, хэн нэгнээс дээр гарлаа гээд яана гэж? Тэр нэгнээс илүү дээр нэгэн цаана нь байсаар л байх болно. Тиймээс өчигдөрөөсөө илүү дээр нэгэн байхыг хүсэж өдөр бүр өөрөө өөртөө атраахаж амьдараарай
4. Бүгдийг мэдэх
Хэт бардам байдал таныг ухаалаг, зөв зөвлөмжөөс холдуулдаг. Бусдын зөвлөгөө танд хэрэггүй мэт санагдана. Хэн ч таныг ойлгож чадахгүй гэж бодож эхлэх нь бий. Зөвлөмж, зөвлөгөө хэнд ч илүүддэггүй гэдгийг бүү мартаарай. Та аливаа бүх зүйлсийг заавал амьдралаар туулах албагүй, бидний нас ч хүрэхгүй. Тиймээс бусдаас үг сонсоход цаг гаргах нь тийм ч муу санаа биш
5. Бүх үгс.
Бардам байдал харилцааг зөвхөн нэг хүний тоглолт болгодог. Та эсвэл таны хань зөвхөн өөрийнхөө тухай дэндүү их тогтмол ярьдаг уу? Харилцаа нь харилцан ярилцаж, сонсож байж эрүүл байх боломжтой. Танд заримдаа хэтэрхий доор эсвэл дээр байгаа мэт мэдрэмж төрдөг үү?