Японы цэргийн нисэх онгоц сураггүй алга болов

cf034eec65456263big
Японы өөрийгөө хамгаалах хүчний U-125 нисэх онгоц радараас гарч сураггүй алга боллоо хэмээн японы хэвлэлүүд мэдээллээ. Америкийн үйлдвэрийн эрэн хайх, аврах зориулалттай энэ онгоц зургаан хүний бүрэлдхүүнтэйгээр Коноя баазаас энэ сарын 6-нд нисээд өдрийн 14,35 цагийн орчим баазаасаа 10 км-ийн зайд нисч байгаад радараас гарч алга болсон байна.

Одоо Коноая баазаас умар зүгт явуулж байгаа онгоц эрэн хайх ажиллагаанд нийт  600 гаруй хүн оролцож байгаа ч цаг агаарын таагүй байдал энэ ажиллагаанд бэрхшээл учруулж байна гэж РИА новости агентлаг мэдээлж байна.

Киодо агентлагийн мэдээгээр бол  онгоц алга болсон бүсийн Такакума ууланд утаа гарч байхыг нутгийн хэд хэдэн хүн харсан гэсэн байна.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …