Жанет Жексон ээж болно

18tgi1bp71f6eibaupk07o3b2n
Дуучин Жанет Жексоныг жирэмсэн болсон хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Өдгөө 49 настай дуучин хүүхэдгүй юм. Тэрбээр өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан “Unbreakable” аялан тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа зарлаж, фэнүүдээсээ хүлцэл өчсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр инстаграмдаа “Сонирхуулахад гэнэтийн өөрчлөлт гарсан. Баяртай мэдээ. Гэхдээ энэ мэдээгээ задруулмааргүй байна. Би сайн эхнэр болохыг хүсч байна. Нөхөртөө анхаарал хандуулмаар байна” гэж бичжээ.

Жанет мөн “Хувийн эмч маань намайг амрахыг зөвлөсөн. Өөрчлөлтийн төлөө энэхүү сонголтыг хийлээ” гэсэн байна.

“Unbreakable” тоглолт ийнхүү хоёр дахь удаагаа хойшилжээ. Энэ оны эхээр дуучныг хорт хавдартай болсон хэмээн мэдээлсэн ч уг мэдээллийг дуучин үгүйсгэсэн юм. Тэрбээр 2012 онд Катарын тэрбумтан Виссам аль Манатай гэрлэсэн билээ.

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …